- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 02
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Захиргааны ерөнхий 27 дугаар зүйлийн 27.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ноогдуулах
албан татварын хэмжээг тэмээ - 0, адуу - 600, үхэр - 600, хонь - 300, ямаа - 300 төгрөг байхаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд хэвлэгдсэн өдрөөс эхлэн
хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /И.Батсүрэн/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Х.Цэрэндолгор/-т даалгасугай.
ДАРГА Э.ГАНБАЯР

ДОРНОГОВЬ АЙМАГ ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 17/04
Улаан-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Суманд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0, үхэр-120, адуу-120, хонь 60, ямаа-60 төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжилтийг хангаж малчдад сурталчлахыг сумын Засаг дарга (И.Батсүрэн)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Х.Цэрэндолгор)-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдөнө.
ДАРГА Э.ГАНБАЯР
Текст томруулах
A
A
A
