- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЖАРГАЛАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 03
Аргатай
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 2-р хуралдаанаас ТОГТООХ нь :
1.Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг бог мал 500, бод малд 1000 төгрөг байхаар тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Т.Цэвэлмаа/, Татварын хэлтсийн байцаагч /Р.Отгонбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт хүргүүлж бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА О.УУГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх