A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 2/14

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.4. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь

1.Сайхандулаан суманд нэг малын тоо толгойд татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хонь 100, ямаа 200, адуу 100, тэмээ 0, үхэр 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Сумын Засаг даргад ҮҮРЭГ БОЛГОХ нь:

2.1.энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллах

2.2.Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасны дагуу зарцуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнах

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны "Төсвийн орлогод нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/22 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА М.БАТЦЭНГЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 18/78

Өлзийт

2024 ОНЫ МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 2 жил дараалан байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэрч нийт малын тоо толгой өмнөх жилийнхээс 20,6 хувиар хорогдсонтой холбогдуулан 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хонь 0 төгрөг, ямаа 0 төгрөг, адуу 0 төгрөг, тэмээ 0 төгрөг , үхэр 0 төгрөг гэж тус тус тогтоосугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 5023 дугаарт бүртгэлтэй Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" 2/14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (С.Наранбаяр)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.БАТЦЭНГЭЛ