A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 02/07

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН

ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дэлхий дахинд тархаад буй цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн малчид, мал бүхий иргэдийн өмчилж буй малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүр дээр "0" төгрөг байхаар тогтоосугай.

2.Батлагдсан тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ч.Соёл-Ундрах/-д даалгасугай.

3.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БОЛДБААТАР

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 05/10

Даланжаргалан сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Захиргааны ерѳнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн нэг малын тоо толгойд ногдуулах жилийн албан татварын хувь хэмжээг адуу-300 (гурван зуу) тѳгрѳг, тэмээ-300 (гурван зуу) тѳгрѳг, үхэр-300 (гурван зуу) тѳгрѳг, хонь-100 (нэг зуу)тѳгрѳг, ямаа-100(нэг зуу)тѳгрѳг байхаар тус тус тогтоосугай .

2.Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн тѳсѳвт тѳвлѳрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бэхбат)-д үүрэг болгосугай.

3.Батлагдсан тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ч.Соёл-Ундрах)-д даалгасугай.

4.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мѳрдсүгэй.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны ѳдрийн 02/07 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Н.БОЛДБААТАР