A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ

АРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 14

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг 1 толгой малд дор дурдсанаар тогтоосугай.

Адуу-500 төгрөг

Үхэр-500 төгрөг

Тэмээ-0 төгрөг

Хонь-300 төгрөг

Ямаа-300 төгрөг

2.Малын тоо толгойд ногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Б.Гантулга), татварын улсын байцаагч (Б.Баярмаа) нарт даалгасугай.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид, иргэд татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчдөд, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан албан хаагчид, нийт иргэдэд уриалсугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.АЮУШЖАВ