A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

МОГОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ 500 төгрөг

Адуу 500 төгрөг

Үхэр 400 төгрөг

Хонь 200 төгрөг

Ямаа 500 төгрөг

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг даргад даалгасугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөөгийн хөгжил байгаль экологийн хороонд даалгасугай.

ДАРГА Н.ХАЛТАР