- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭРЭН СУМЫН МАЛЫН ТOO ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ //Сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

ДУНДГОВЬ АЙМАГ
ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 11
МАЛЫН ТOO ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн (18.1.2Б), (18.1.2Д), Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн (23.9.3), 60 дугаар зүйлийн (60.2.8) дахь заалт, Малын тоо толгойн тооны албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн (6.1),(6.2),(6.3),(6.4) дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Нэг малын тоо толгойд ногдуулах албан татварыг малын төрөл тус бүрээр дараах байдлаар тогтоосугай.
А. Тэмээ-0 төгрөг Б. Адуу-1000 төгрөг В.Үхэр-1000 төгрөг Г.Хонь-400 төгрөг Д.Ямаа-500 төгрөг
/2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай/, /Сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
2. Малын тоо толгойн ноогдуулсан татварын орлогыг зохих хууль тогтоомжид заасны дагуу зарцуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.
3. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд заасны дагуу орлогыг бүрдүүлж, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дэргэдэх төоөв санхүү, эдийн засгийн хороонд даалгасугай.
4.Уг тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГA Д.ЖАМБАЛРАГЧАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 73
Цант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.4. дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвантавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь :
1.Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилт хүндэрч цас их орж, байгалийн аюулт үзэгдэл, цасан шуурга олон давтамжтай шуурсаны улмаас нийт мал сүрэг ихээр хорогдож, малчдын амжиргааны түвшин эрс доройтож, өр зээлийн дарамтанд орж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул малын тоо толгойн албан татварын 2024 онд ногдуулах хэмжээг 0 (тэг) төгрөг болгон шинэчлэн баталж хавсралтаар тогтоосугай.
2.Тус шийдвэр болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Амартүвшин)-д үүрэг болгосугай.
3.Тус тогтоол гарсантай холбоотой сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Ганзул)-д даалгасугай.
ДАРГА Д.ЖАМБАЛРАГЧАА
Текст томруулах
A
A
A
