- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААНДЭЛГЭР СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021-11-15-ны 15 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

ДУНДГОВЬ АЙМАГ
ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 12
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫНХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, Монгол Улсын малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас хэлэлцээд ТОГТООХ НЬ:
Нэг. Сумын малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тэмээ-1000 ( нэг мянга)-н төгрөг, адуу-1000 (нэг мянга)-н төгрөг, үхэр-1000 (нэг мянга)-н төгрөг, хонь-400 ( дөрвөн зуу)-н төгрөг, ямаа-500 ( таван зуу)-н төгрөг байхаар тогтоосугай. 2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварыг хэмжээг 50 /тавь/ хувиар бууруулж өөрчилсүгэй. /Сумын ИТХ-ын 2021 оны 15 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
Хоёр. Гурав. Малын тоо, толгойн албан татварын хуулийг сурталчилж, төлөвлөгөөний биелэлтийг хангахад анхаарч, биелэлтийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэд хөдөлмөрчдөд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Буджав)-д үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Т.ТҮМЭНДЭЛГЭР
Текст томруулах
A
A
A
