- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УРГАМАЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ
УРГАМАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 19
Хүнгий
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2/д/, Үндсэн хуулийн 59 дүгээр зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоож баталсугай.
Тэмээ-0
Адуу-800
Үхэр-600
Ямаа-300
Хонь-200
2.Тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын 10 хоногт багтаан хүргүүлэхийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/Д.Баярмаа/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Г.ГЭРЭЛТ-ОД

ЗАВХАН АЙМГИЙН УРГАМАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 40
Хүнгий
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр дор дурдсанаар шинэчлэн баталсугай.
Тэмээ-1000
Адуу-1100
Үхэр-1000
Хонь-600
Ямаа-700
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
3.Тогтоолыг холбогдох материалын хамт Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг (ажлын хэсэг, татварын улсын байцаагч /С.Түмэндэмбэрэл/-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ПҮРЭВХҮҮ
Текст томруулах
A
A
A
