A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/01      

Мөрөн

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх хэсэг, 28 дугаар зүйлий 28.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

Хэвлэх

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Батцоож/-д татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татварын улсын байцаагч /Ө.Ууганням/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлал, хөдөө аж ахуй хөгжлийн xopoo /С.Сухчулуун/-д, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилан танилцуулахыг багийн Засаг дарга, хурлын төлөөлөгч нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЭНХСҮХ

ХЭНТИЙ АЙМАГ МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНТАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 18

Мөрөн сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6,4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арвантавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нийт нутгаар өвөлжилт хүндэрч Цагаан зудын нөхцөл байдалтай малын тоо толгой хорогдолтой байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, хонинд 0, ямаанд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Батцоож)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо (Ж.Дашжамц)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн дөрөвдүгээр хуралдааны А/01 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЭНХСҮХ