A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ГАЛШАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 03

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс малын тоо толгойн албан татварын хэмжээг

Тэмээ 500 төгрөг

Адуу 500 төгрөг

Үхэр 500 төгрөг

Хонь 300 төгрөг

Ямаа 200 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа 200 малыг, бог 140 бод 60 толгойг малын тоо толгойн албал татвараас хөнгөлсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зарцуулахыг сумын Засаг дарга /Ө.Сарантуяа/-д татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж,тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /Х.Сандагсүрэн/ нарт тус тус даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хорооны дарга /Ц.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай

ДАРГА У.БАТБААТАР

ХЭНТИЙ АЙМАГ

ГАЛШАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 02

Буянбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зураагдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс малын тоо толгойн албан татварын хэмжээг

Тэмээ 500 төгрөг

Адуу 500 төгрөг

Үхэр 500 төгрөг

Хонь 300 төгрөг

Ямаа 300 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа 200 малыг, хонь 70, ямаа 70, адуу 20, үхэр 20, тэмээ 20 толгойг малын тоо толгойн албан татвараас хөнгөлсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зарцуулахыг сумын Засаг дарга /Ө.Сарантуяа/-д татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг татвар хураагч /Х.Сандагсүрэн/ нарт тус тус даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуйн, байгаль орчны бодлогын хорооны дарга /Ц.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Дөрөвдүгээр хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА У.БАТБААТАР