A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН3-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 01

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдаанаар ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ноогдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар баталсугай.

Тэмээ-0

Адуу-1500

Үхэр-800

Хонь-500

Ямаа-800

2.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Д.Сүхсайхан/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Д.БАЗАРГҮР