A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4971 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

"ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1."Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ