A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4969 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

"РАДИОГИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6, 30.1.8 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны дарга НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ