- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.1, 7.3, 7.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2021-2023 онд мөрдөх "Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоож, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлсүгэй.
2. Шинэчлэн тогтоосон даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд зөвлөсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Даатгалын босго үзүүлэлт тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 33 дугаар тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
