- Нүүр
- Эрх зүйн акт
- ЦАР ТАХЛЫН БОЛОН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ АВАХАД ШААРДЛАГАТАЙ ХҮНСНИЙ БОЛОН БУСАД НӨӨЦИЙН ЖАГСААЛТ
Засгийн газрын 2020 оны 215 дугаар тогтоолын хавсралт
ЦАР ТАХЛЫН БОЛОН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ,ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ АВАХАД ШААРДЛАГАТАЙ ХҮНСНИЙ БОЛОН БУСАД НӨӨЦИЙН ЖАГСААЛТ
Нэг. Хүнсний бүтээгдэхүүн
1. Малын мах;2. Улаанбуудайн үр;3. Хүнсний улаанбуудай;4. Гурил, гурилан бүтээгдэхүүн;5. Бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа бусад);6. Ургамлын тос;7. Сүү, сүүн бүтээгдэхүүн;8. Хуурай сүү;9. Нялх, балчир хүүхдийн сүүн тэжээл, нэмэгдэл хоол;10. Төмс;11. Хүнсний ногоо;12. Элсэн чихэр;13. Давс;14. Савласан ус.
Хоёр. Бусад нөөц
1. Ариун цэврийн цаас;2. Амны хуурай болон нойтон цаас;3. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл;4. Хүүхдийн болон бусад зориулалтын живх;5. Саван ба угаалгын нунтаг;6. Бүх төрлийн гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис;7. Бие угаах шингэн ба шампунь;8. Шүдний оо;9. Шүдэнз;10. Бүх төрлийн зай, цэнэглэгч;11. Хүнсний зориулалтын сав, баглаа боодол, уут, нэг удаагийн хэрэгслүүд;12. Хүнсний нэмэлт тэжээл, амин дэм;13. Мал, амьтны тэжээл, өвс.
Текст томруулах
A
A
A