- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Цөмийн материалыг бүртгэх, хянах журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 229
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Цөмийн энергийн тухай хуулийн 33.4 дэх хэсэг, "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай" Монгол Улсын Засгийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд байгуулсан хэлэлцээр (INFCIRC/188)-ийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цөмийн материалыг бүртгэх, хянах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-д тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A