A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

Байнгын хорооны даргыг сонгох,чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР