A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус "Хяналтын зөвлөлийн ажиллах журам"
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/20

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус "Хяналтын зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

3. "Хяналтын зөвлөл"-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагатай хамтран арга зүйн дэмжлэг үзүүлэх, тайлан мэдээллийг Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанд танилцуулан, шийдвэрлүүлж хэвшихийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газарт тус тус даалгасугай.

4. Журмын хэрэгжилтийг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Бага, дунд боловсролын газрын Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтэс /Т.Түмэнжаргал/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны "Орон тооны бус хяналтын зөвлөл байгуулах тухай" А/45 дугаар тушаалыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН