- Нүүр
- Сайдын тушаал
- Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журам, гэрээний загвар батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 7 дугаарт нийтлэгдсэн/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/18
Улаанбаатар хот
Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх
журам, гэрээний загвар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Оюуны өмчийн зуучлагчтай хамтран ажиллах гэрээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A