- Нүүр
- Сайдын тушаал
- Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журам, гэрээний загвар батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 7 дугаарт нийтлэгдсэн/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/17
Улаанбаатар хот
Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журам, гэрээний загвар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журам"-ыг нэгдүгээр, "Хамтын удирдлагын байгууллагатай хамтран ажиллах гэрээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A