A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А-29

Улаанбаатар хот

Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батмөнх/-т үүрэг болгосугай.

3. Тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД З.МЭНДСАЙХАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/100

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны А/456 дугаар тушаал, "Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай" 2021 оны А/29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс (Г.Урангоо)-т үүрэг болгосугай.

САЙД Ж.ЭНХБАЯР