A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам", "Малын тоо толгойн албан татварын тайлангийн маягт ТТ-31", "Малын тоо толгойн албан татварын тайлангийн маягт", "Малын тоо толгойн албан татварын тайлангийн залруулах хүсэлт", нөхөх заавар
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр

Дугаар А/9

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Хэвлэх

1."Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Малын тоо толгойн албан татварын тайлангийн маягт ТТ-31"-ыг 2 дугаар хавсралтаар, "Малын тоо толгойн албан татварын тайлангийн маягт"-ыг 3 дугаар хавсралтаар "Малын тоо толгойн албан татварын тайлангийн залруулах хүсэлт"-ийг 4 дүгээр хавсралтаар, нөхөх зааврыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, албан татварын тооцоо хийхийг Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/20

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/09, 2023 оны А/189 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

3.Журмыг татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-д, албан татварын тооцоо хийхийг Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.             

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ч.ЧИМИДСҮРЭН