A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ     

2021 оны 1 дүгээр сарын 25-өдөр

Дугаар А/55 

Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ МАЯГТЫН ЗАГВАР,

ИНДЕКС, КОД БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-01 маягт/"-ын загварыг 1 дүгээр, "Өргөдөл хүлээн авсан хуудас /УБ-02 маягт/"-ын загварыг 2 дугаар, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/"-ийн загварыг 3 дугаар, "Салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-04 маягт/"-ийн загварыг 4 дүгээр, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-05 маягт/"-ийн загварыг 5 дугаар, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /УБ-06 маягт/"-ийн загварыг 6 дугаар, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-07 маягт/"-ын загварыг 7 дугаар, "Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /УБ-08 маягт/"-ын загварыг 8 дугаар, "Улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай цахим хэлбэрээр хариу өгөх мэдэгдэл /УБ-09 маягт/"-ийн загварыг 9 дүгээр, "Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /УБ-10 маягт/"-ийн загварыг 10 дугаар, "Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс"-ийг 11 дүгээр, "Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код"-ыг 12 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Т.Төгөлдөр/-т үүрэг болгосугай.

3.Тушаал гарсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай" А/420 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/130

Улаанбаатар хот

МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКСИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-01 маягт/"-ын загварыг 1, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-02 маягт/"-ийн загварыг 2, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-03 маягт/"-ийн загварыг 3, "Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /УБ-04 маягт/"-ын загварыг 4, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-05 маягт/"-ын загварыг 5, "Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс"-ийг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Ж.Аюуш/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Маягтын загвар шинэчлэн батлах тухай" А/1258 дугаар тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай" А/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   Д.ДЭЛГЭРСАЙХАН