- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 4/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

УВС АЙМАГ
ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 3/03
Шар булаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, иргэдээс авсан санал асуулгын дүнг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :
1.Малын тоо толгойн албан татварыг төрөл тус бүрээр дор дурдсан хувь хэмжээгээр тогтоосугай.
Тэмээ – 0 төгрөг
Адуу – 500 төгрөг
Үхэр – 0 төгрөг
Хонь – 300 төгрөг
Ямаа – 500 төгрөг
2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 50 хувиар хөнгөлж татвараас чөлөөлсүгэй. /Сумын ИТХ-ын 2021 оны 4/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2. Малын тоо толгойн албан татварын орлогыг бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулан, үр дүнг тайлагнаж ажиллахыг Засаг дарга /А.Ягаан/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Энхцацралд даалгасугай.
4. Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ЦЭВЭЭН
Текст томруулах
A
A
A
