A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 03

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН

ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Бүрэгхангай сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

 Тэмээ 1000 төгрөг

 Адуу 1500 төгрөг

 Үхэр 1000 төгрөг

 Хонь 500 төгрөг

 Ямаа 700 төгрөг 2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /М.Бадам/-д даалгасугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн хороонд даалгасугай.

ДАРГА Ж.ОТГОНТУЯА

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар III/03

Дархан баг

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүсэж цагаан зудтай байснаас мал сүрэг ихээр хорогдож малчдын амьжиргаа буурсан тул 2025 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2025 онд малыг төрөл тус бүрээр 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.

2.Уг тогтоолыг баталсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 03/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Э.Эрдэнэбулган)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.ЭРХЭМБАЯР