- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- "ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
"ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дах хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A