- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 245
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-д дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсүгэй:
1/ 3.1.13 дахь дэд заалт:
"3.10.13. Холбоо, сангийн нэрийг гадаад үг (кирилл үсгээр бичсэн гадаад үг), товчилсон үсгээр бичсэн бол Жишээлбэл: "Монголиан девелопмент ассоциаци", "МХӨТ нийгэмлэг" гэх мэт."
2/ 4.9 дэх заалт:
"4.9. Хуулийн этгээд нэг жилд 2-оос илүүгүй удаа нэрээ өөрчлөхөөр баталгаажуулж болно."
2. Мөн журмын 3.7, 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.7. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрэнд тоо орсон тохиолдолд уг тоог кирилл үсгээр бичнэ. Жишээлбэл: "Хоёр цамхаг" ХХК, "Нэг зорилго" Холбоо гэх мэт."
"4.3. Улсын бүртгэгч ажлын 1 өдөрт энэ журмын 2.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу түүний сонгосон 5 хүртэлх нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн 3 хүртэлх нэрийг баталгаажуулна."
3. Мөн журмын 3.9 дэх заалтын "Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургууль" гэснийг "Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Нийслэлийн 128 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын Хүрээ тулга сургууль" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
