- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 247
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам"-д дор дурдсан агуулгатай 2.7 дахь заалт нэмсүгэй:
1/ "2.7. Энэ журмын 2.1.1-2.1.3-т зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө."
2. Мөн журмын 3.8 дахь заалтын "35700 (гучин таван мянга долоон зуун)" гэсний дараа ", 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 25200 (хорин таван мянга хоёр зуун)" гэж, 3.9 дэх заалтын "... байна" гэсний дараа "2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сайн дураар даатгуулагч эх өөрийн хариуцан төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг бүрэн төлнө." гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн журмын дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "2.2. Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 3.5 хувиар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 1 хувиар тус тус чөлөөлнө." 2/ "2.3. Энэ журмын 2.1.4-т заасан сайн дураар даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 6.5 хувиар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 хувиар тус тус чөлөөлнө."
3/ "3.11. 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлсөн сайн дураар даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр төлсөн шимтгэлийг буцаан олгоно."
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A
