- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2020 оны 113 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 251
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д дор дурдсан агуулгатай 11.9 дэх заалт нэмсүгэй:
"11.9 Орон нутгийн төслийн сонгон шалгаруулалт, төслийн үнэлгээнд энэ журмын 1.4-т заасан шаардлага, 5.9-д заасан материалын бүрдүүлэлт болон үнэлгээг аргачлалын дагуу хийсэн эсэх, нарийвчилсан үнэлгээ хийхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж дахин үнэлгээ хийх эсэхийг шийдвэрлэнэ."
2. Мөн журмын 4.1, 6.8, 10.1 дэх заалтын "...жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга" гэж, 1.3, 1.4.10, 1.4.11, 6.2, 6.8, 7.2, 9 дүгээр бүлгийн гарчиг, 9.1, 9.2, 10.2, 10.3, 10.5, 10.6, 11.5, 11.5.1, 11.5.2, 11.5.3, 11.5.6, 11.5.7, 12.1.1, 12.1.3, 13.3, 13.4, 17.1, 17.3 дахь заалтын "...аймгийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийн газар (Я.Эрдэнэсайхан), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
