A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

САН БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхдийн төлөө фонд" Засгийн газрын тусгай сан байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Энэ тогтоолын 1-д заасан сан байгуулах асуудлаар холбогдох хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулан зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Соёлын сайд С.ЧУЛУУН