- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1.1. Бодлого, төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, мэдээллийн технологи, стандартын хэлтэс, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албатай);
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);
1.3. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (замын ашиглалт, засварын хэлтэстэй);
1.4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (тээвэр зохион байгуулалтын хэлтэстэй);
1.5. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (төмөр замын тээврийн хэлтэс, далайн ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);
(Засгийн газрын 2022 оны 284 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
1.6. Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;
1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
1.8.Салбарын хяналтын газар.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)
2. Зам, тээврийн хөгжлийн яамны орон тооны дээд хязгаарыг 151 байхаар тогтоосугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 285 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "и/ Зам, тээврийн хөгжлийн яам" гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 80
Улаанбаатар хот
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:
2.1.Бодлого, төлөвлөлтийн газар (Судалгаа, стандарт, статистикийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэстэй);
2.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2.3.Авто замын бодлого зохицуулалтын газар (Замын ашиглалт, засварын хэлтэстэй);
2.4.Автотээврийн бодлого зохицуулалтын газар (Тээвэр зохион байгуулалтын хэлтэс, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албатай);
2.5.Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар (Төмөр замын тээврийн хэлтэс, Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэстэй);
2.6.Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар;
2.7.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
2.8.Салбарын хяналтын газар.
3.Зам, тээврийн хөгжлийн яамны орон тооны дээд хязгаарыг 151 байхаар тогтоосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 358 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
