A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам"-ын 3.5 дахь заалтын "60 хүртэлх" гэснийг "150 хүртэлх", "8 хүртэлх" гэснийг "13 хүртэлх" гэж, 4.1 дэх заалтын "4.0 (дөрвөн) сая" гэснийг "4.6 (дөрөв аравны зургаа) сая" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрхийг шагнахад шаардагдах 437.0 (дөрвөн зуун гучин долоо) сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН