A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1.1. Салбарын удирдлага, зохицуулалтын газар;

1.2. Хууль, эрх зүйн газар;

1.3. Бодлого төлөвлөлтийн газар;

(Засгийн газрын 2022 оны 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.3. Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;

1.4. Захиргаа, хүний нөөцийн удирдлагын газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэстэй);

1.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар ("Иргэд, олон нийттэй харилцах-1111" төвтэй);

/ Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /

1.6. Санхүү, эдийн засгийн газар;

1.7. Төрийн ёслолын газар;

1.9. Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар (Хэлэх үг бэлтгэх хэлтэстэй);

1.8. Мэдээллийн технологийн хэлтэс;

1.9. Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй)); 

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 188 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 3, 275 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

1.10. Шадар сайдын ажлын алба.

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 172 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 188 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2022-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2022 оны 3 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2021 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолын 1 дэх заалтын "6" гэснийг "11" гэж өөрчилсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(Засгийн газрын 2022 оны 100 дугаар тогтоолоор 1.4-1.11 дэх заалтын дугаарыг өөрчилсөн)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 475

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1.1. Салбарын бодлого зохицуулалтын газар;

1.2. Хууль, эрх зүйн газар;

1.3. Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;

1.4. Төрийн захиргааны удирдлагын газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэстэй);

1.5. Засгийн газрын хүний нөөцийн газар (Хүний нөөцийн удирдлагын хэлтэс, Нөөцийн судалгаа, шинжилгээний хэлтэс, Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэстэй);

1.6. Санхүү, эдийн засгийн газар;

1.7. Төрийн ёслолын газар;

1.8. Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй));

1.9. Шадар сайдын ажлын алба.

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 196 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2022 оны IY улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэх, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төслийн үр ашгийг дээшлүүлэх талаар зөвлөмж өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад хамаарах чиг үүргийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт шилжүүлж, баримт, материалыг хүлээлгэн өгөх, холбогдох албан хаагчдыг одоо эрхэлж байгаа чиг үүргийн дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН