- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 41
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цэргийн дүйцүүлэх албыг 2021 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 6,350,895 (зургаан сая гурван зуун тавин мянга найман зуун ерэн таван) төгрөг байхаар тогтоосугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
