- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
