- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 04
Төрийн ордон, Улаанбаатар хот
Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Шүүгчид олгох докторын зэргийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоол, "Шүүгчид зэрэг дэв олгох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 10
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
