A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 06

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоолд нэмэлт оруулах тухай

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дэх заалт, мөн тогтоолын хавсралтын гарчгийн "Үндэсний статистикийн хороо," гэсний дараа "Шүүхийн сахилгын хороо," гэж, мөн хавсралтын "Үндэсний статистикийн хороо" гэсэн хэсгийн дараа "Шүүхийн сахилгын хороо" гэсэн 13 дахь хэсэг, түүнд "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-1" гэсэн зэрэглэлд "Ажлын албаны дарга" гэж, "Эрхэлсэн түшмэл" гэсэн ангиллын "АА-4" гэсэн зэрэглэлд "Хэлтсийн дарга" гэж, "АА-5" гэсэн зэрэглэлд "Ахлах референт" гэж, "Ахлах түшмэл" гэсэн ангиллын "АА-6" гэсэн зэрэглэлд "Референт" гэж, "АА-7" гэсэн зэрэглэлд "Ахлах шинжээч" гэж, "АА-8" гэсэн зэрэглэлд "Шинжээч" гэж, "Дэс түшмэл" гэсэн ангиллын "АА-9" гэсэн зэрэглэлд "Ахлах мэргэжилтэн" гэж, "АА-10" гэсэн зэрэглэлд "Мэргэжилтэн" гэж, "АА-11" гэсэн зэрэглэлд "Ахлах зохион байгуулагч" гэж тус тус хамааруулан нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР