- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 12
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай
Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй.
3.Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
4.Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг жил бүрийн намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтийн тайланг тухай бүр хэлэлцэж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /С.Бямбацогт/-нд чиглэл болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
