- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 18
Төрийн ордон,Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1."Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Сонгуулийн ерөнхий хорооны ажлын алба" гэсний дараа ", Төв" гэж, мөн хэсгийн "Тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "АА-2" зэрэглэлд "Мэдээллийн технологийн төвийн захирал" гэж тус тус хамааруулан нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
