A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ОЮУНЫ ӨМЧИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ОРУУЛАХ, МЭДЭЭЛЛИЙН САНГ ҮҮСГЭХ, АШИГЛАХ, ТҮҮНИЙ БАЙНГЫН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, НУУЦЛАЛЫН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/07

Улаанбаатар хот

ОЮУНЫ ӨМЧИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ОРУУЛАХ, МЭДЭЭЛЛИЙН САНГ ҮҮСГЭХ, АШИГЛАХ, ТҮҮНИЙ БАЙНГЫН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, НУУЦЛАЛЫН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Оюуны өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн санг үүсгэх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга /С.Ганзориг/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга /С.Урангэрэл/, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга /Р.Саруул/ нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭНХСҮХ