- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ", "АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАЛТЫН ГЭРЭЭ"-НИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 2 дугаарсарын 26-ны өдөр
Дугаар А/22
Улаанбаатар хот
"АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ", "АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАЛТЫН ГЭРЭЭ"-НИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг нэгдүгээр, "Архивын баримт хадгалалтын гэрээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай./Архивын ерөнхий газрын даргын 2023 оны А/44 дүгээр тушаалаар 1-р хавсралыг хүчингүй болгосон.
2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ажлын хэсэг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт үүрэг болгосугай.
3.Архивын баримт хадгалалтын гэрээ байгуулахдаа энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан загварыг жишиг болгон ашиглахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэн, хуулийн этгээдэд зөвлөсүгэй.
4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газар /Б.Туул/-т үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭНХБААТАР
Текст томруулах
A
A
A