- Нүүр
- Сайдын тушаал
- Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 9 дугаарт нийтлэгдсэн/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А/241
Улаанбаатар хот
Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1." Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөхийг төрийн болон байгууллагын архмивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
