A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ШААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 17

Дэлгэрхаан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ  

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн Тогтоох нь:

1.Сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо, толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

1.Адуу 2000 төгрөг

2.Үхэр 2000 төгрөг

3.Хонь 2000 төгрөг

4.Ямаа 2000 төгрөг

2. Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг даргад даалгасугай.

3.Тогтоолыг хянуулахаар хуулийн хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газар, Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, хөдөө аж ахуйн бодлогын хороонд даалгасугай.

ДАРГА Б.ЭНХБОЛД