A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэг:

"122.3.Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна."

2/173 дугаар зүйлийн 173.5-173.8 дахь хэсэг:

"173.5.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

173.6.Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана.

173.7.Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.

173.8.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй."

3/176 дугаар зүйлийн 176.4, 176.5 дахь хэсэг:

"176.4.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.

176.5.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "бичмэл ба" гэсний дараа "цахим баримт," гэж, 110 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 110.3 дахь хэсэг, 110.4 дэх хэсгийн "Бичмэл" гэсний дараа, мөн зүйлийн 110.1, 110.3 дахь хэсгийн "бичмэл" гэсний дараа ", цахим" гэж, 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь заалтын "гаргаагүй" гэсний дараа ", эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг:

"31.1.Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно."

2/51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг:

"51.1.Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ."

3/172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэг:

"172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:

172.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;

172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."

4/173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг:

"173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана."

5/174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг:

"174.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ."

6/176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэг:

"176.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 114.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно."

7/176 дугаар зүйлийн 176.3 дахь хэсэг:

"176.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана."

4 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "хуваарилна" гэснийг "хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна" гэж, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийн "шийдвэр, магадлалыг" гэснийг "шийдвэрийг" гэж, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсгийн "7" гэснийг "14" гэж, 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсгийн "тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана." гэснийг "тооцно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй." гэж, 176 дугаар зүйлийн 176.4 дэх хэсгийн дугаарыг "176.6" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтын "давж заалдах, хяналтын журмаар" гэснийг, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийн "буюу хяналтын" гэснийг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсгийн "болон хяналтын" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийг, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийг, 1762, 1771, 1781 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.             

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР