A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Жендэрийн үндэсний хороо, түүний Ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 285 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 2, 3, 4 дэх заалт, "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ