A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2021-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 70 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР