A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 212, 360 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ журамд албан хэрэг хөтлөлтийн бусад журам, зааврыг нийцүүлэх арга хэмжээ авах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Архивын ерөнхий газар (С.Энхбаатар) нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР