A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 250

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хавсралтад заасан түүхэн үйл явдлын ой болон зарим салбар, байгууллагын тэгш ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 87, 238 дугаар тогтоолоор нэмэлт орсон /

2. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан 2021 оны төсөвтөө багтаан зохион байгуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Соёлын сайд С.ЧУЛУУН