- Нүүр
- Эрх зүйн акт
- УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2021 оны 5 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ, УЛСЫН ХОШОЙ АВАРГА
МАЛЧИН ӨРХ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
(Засгийн газрын 2022 оны 8 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Энэ журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг үндэслэн улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр тус тус шалгаруулна.
1.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
Хоёр. Шагналд тодорхойлогдох малчин
өрхөд тавигдах шаардлага
2.1. Улсын аварга малчин өрхөөр шагнуулахаар тодорхойлогдох малчин өрх нь дараахь шаардлагыг хангасан байна.
2.1.1. мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;
2.1.2. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх;
2.1.3. өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийх зэргээр зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;
2.1.4. ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж, малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;
2.1.5. малаа оторлон тарга хүч авахуулдаг, өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийг ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж нөөцөлдөг байх;
2.1.6. тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн төрөл, ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх чиглэлээр сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг, технологийн нэгжтэй хамтран ажилладаг, түүнийг баталгаажуулсан мэргэжлийн байгууллагын тодорхойлолттой байх;
2.1.7. мал үржүүлэг, технологийн нэгжтэй гэрээ байгуулж, мал сүрэгтээ үзлэг ангилалтыг технологийн хугацаанд жил бүр тогтмол хамруулсан тухай баталгаажуулалтыг Мал үржүүлэг, технологийн нэгж болон сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
2.1.8. нийт малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, үржлийн малын удам гарваль, ашиг шим, үр төлийн чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай баталгаа, үржлийн удам гарвалын гэрчилгээг сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
2.1.9. бог малын хээлтүүлэгчийг Мал үржүүлэг, технологийн нэгжид ялган төвлөрүүлж, чанар стандартын шаардлага хангасан, удам зүйн үнэлгээнд хамрагдсан хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтанд ашигладаг байх;
2.1.10. малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоог бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр сумын хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн тасагтай хамтран ажилласан тухай тодорхойлолттой байх;
2.1.11. сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, хээлтэгч нь бог малд 55, бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, сүргийн бүтцийг зохистой түвшинд хангасан, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;
2.1.12. малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол, бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй;
2.1.13. малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан байх;
2.1.14. сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх.
2.2. Малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.
Гурав. Улсын аварга малчин өрх, улсын хошой
аварга малчин өрх шалгаруулах
3.1. Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга малчин өрхөөр шалгарснаас хойш 3-аас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тус бүр нэг малчныг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар тодорхойлно. Малчин өрх нь энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох бичиг баримтыг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.
3.2. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Энэ журмын 3.2-т зааснаас бусад аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас энэ журмын 3.1-д заасны дагуу ирүүлсэн бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улсын аварга малчин өрхөөр хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчин өрхийн тодорхойлолтыг, улсын хошой аварга малчин өрхөөр 1 малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас 3 жил тутамд нэг аварга малчин өрхийг бусад аймгуудаас жил бүр нэг малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж ирүүлнэ.
3.5. "Улсын аварга малчин өрх"-өөр жил бүр 150 хүртэлх, "Улсын хошой аварга малчин өрх"-өөр 13 хүртэлх тооны малчин өрхийг шалгаруулна. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
3.6. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
3.6.1. малчны (эхнэр, нөхөр) товч анкет (Хүснэгт 1-ийн дагуу);
3.6.2. ажлын үзүүлэлт (Хүснэгт 2-ын дагуу);
3.6.3. холбогдох тодорхойлолт, баримт бичиг (Хүснэгт 3-ын дагуу).
3.7. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймгуудаас ирүүлсэн бичиг баримтыг хянаж, дүгнэлт гарган хамгийн өндөр үзүүлэлт бүхий малчин өрхийг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
3.8. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.7-д заасны дагуу санал хүргүүлэхдээ 1 тэмээчин өрхийг улсын аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
3.9. Энэ журам батлагдахаас өмнө улсын сайн малчин, улсын аварга малчин, улсын хошой аварга малчин цолоор шагнагдсан малчныг "Улсын аварга малчин өрх", "Улсын хошой аварга малчин өрх" шагналтай адилтган үзнэ.
3.10. Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсанаас хойш 5 жил дараалан өмнөх амжилтаа бататгасан малчныг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж болно.
Дөрөв. Шагнал олгох
4.1. "Улсын аварга малчин өрх", "Улсын хошой аварга малчин өрх"-ийг тус бүр 4.6 (дөрөв аравны зургаа) сая төгрөгт багтаан цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, гуулин бүслүүртэй модон хувин, хадаг, өргөмжлөл, тууз, улаан халз бүхий таван ханатай гэр, бусад зүйлсээр шагнана. Малчны хотонд шагналын гэрийг тээвэрлэн хүргэх зардлыг тухайн аймаг хариуцна. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4.2. "Улсын аварга малчин өрх", "Улсын хошой аварга малчин өрх"-д олгох цом нь 30 см өндөртэй, 32 см өргөнтэй, өлзий болон цэцгэн хээгээр чимэглэсэн ширээ хэлбэрийн суурьтай, бадамлянхуа цэцгэн хээ бүхий тавцантай, их биеийн дээд хэсэгт алтан соёмбо, төв хэсэгт төрийн сүлд байршуулсан, доод хэсэгт нь "Улсын аварга малчин өрх" гэсэн бичвэрийг оны хамт товойлгож бичсэн, их биеийн ар талыг түмэн насан хээгээр чимэглэж "Монгол Улсын Засгийн газраас дурсгав" гэж бичсэн байна.
4.3. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шагналаар шагнагдсан малчны өвөлжөө, хаваржааг "Улсын аварга малчин.........................", "Улсын хошой аварга малчин.......…….........." (овог, нэр бичнэ) гэж хаягжуулж алдаршуулах асуудлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.
4.4. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна.
4.5. Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийн шагнал гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд аймаг, сумын төвд нэгдсэн байдлаар зохион байгуулж аварга малчин өрхийг алдаршуулна.
---o0o---
Хүснэгт 1
Цээж зураг /6х4/, өнгөт |
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН ХОШОЙ АВАРГА
МАЛЧИН ӨРХ"-Д ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧНЫ
ТОВЧ АНКЕТ
........ он .......сар....... өдөр
1. |
Аймаг, сум, багийн нэр |
|
2. |
Ургийн овог (эхнэр, нөхөр) |
|
3. |
Эцгийн (эх) нэр |
|
4. |
Нэр |
|
5. |
Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс |
|
6. |
Боловсрол |
|
7. |
Ам бүлийн гишүүдийн тоо |
|
8. |
Улсад ажилласан жил |
|
9. |
Үүнээс малчнаар ажилласан жил |
|
10. |
Сумын аварга малчнаар шалгарсан үнэмлэхийн дугаар огноо |
|
11. |
Аймгийн аварга малчнаар шалгарсан үнэмлэхийн дугаар огноо |
|
12. |
Шагнагдсан төрийн одон, медаль, огноо |
|
Хүснэгт 2
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-Д
ТОДОРХОЙЛЖ БАЙГАА................АЙМАГ....................СУМЫН
МАЛЧНЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
.......... он....... сар......... өдөр
Үзүүлэлт |
Малын төрөл |
Онууд |
||
…. он |
…. он |
.... он |
||
Нэг. Малын төрөл, тоо |
||||
Малын үүлдэр, омог (тэмээ...........үүлдэр, омог, адуу ............. үүлдэр, омог, үхэр................ үүлдэр, омог, хонь............. үүлдэр, омог, ямаа..............үүлдэр, омог) |
||||
1. Оны эхний мал |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Тэмээ |
|
|
|
Адуу |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
2. Хээлтэгч |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Ингэ |
|
|
|
Гүү |
|
|
|
|
Үнээ |
|
|
|
|
Эм хонь |
|
|
|
|
Эм ямаа |
|
|
|
|
3. Хээлтүүлэгч |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Буур |
|
|
|
Азарга |
|
|
|
|
Бух |
|
|
|
|
Хуц |
|
|
|
|
Ухна |
|
|
|
|
4. Бойжуулсан төл |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Ботго |
|
|
|
Унага |
|
|
|
|
Тугал |
|
|
|
|
Хурга |
|
|
|
|
Ишиг |
|
|
|
|
5. Зах зээлд борлуулсан мал |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Тэмээ |
|
|
|
Адуу |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
6. Үржилд худалдсан мал |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Тэмээ |
|
|
|
Адуу |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
7. Малжуулахад өгсөн мал |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Тэмээ |
|
|
|
Адуу |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
8. Оны эцэст тоологдсон мал |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Тэмээ |
|
|
|
Адуу |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
9. Оны эцэст байгаа хээлтэгч |
Бүгд |
|
|
|
Үүнээс: |
Ингэ |
|
|
|
Гүү |
|
|
|
|
Үнээ |
|
|
|
|
Эм хонь |
|
|
|
|
Эм ямаа |
|
|
|
|
10. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо |
Буур |
|
|
|
Азарга |
|
|
|
|
Бух |
|
|
|
|
Хуц |
|
|
|
|
Ухна |
|
|
|
|
Хоёр. Малын ашиг шим ашиглалтын байдал |
||||
2.1. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах (кг-аар) |
|
|
|
|
Тэмээний мах |
|
|
|
|
Адууны мах |
|
|
|
|
Үхрийн мах |
|
|
|
|
Хонины мах |
|
|
|
|
Ямааны мах |
|
|
|
|
Нийлбэр |
|
|
|
|
2.2. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн ноос, ноолуур (кг-аар) |
Тэмээний ноос (кг) |
|
|
|
Хонины ноос (кг) |
|
|
|
|
Ямааны ноолуур (кг) |
|
|
|
|
Нийлбэр |
|
|
|
|
2.3. Үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн |
Цагаан идээ (кг) |
|
|
|
Сүү (литр) |
|
|
|
|
Нийлбэр |
|
|
|
|
2.4. Амьд мал борлуулснаас олсон орлого (мян.төг)
|
Адуу |
|
|
|
Тэмээ |
|
|
|
|
Үхэр |
|
|
|
|
Хонь |
|
|
|
|
Ямаа |
|
|
|
|
Нийлбэр |
|
|
|
|
2.5. Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого (мян.төг) |
Мал борлуулснаас |
|
|
|
Мах борлуулснаас |
|
|
|
|
Ноос борлуулснаас |
|
|
|
|
Ноолуур борлуулснаас |
|
|
|
|
Цагаан идээ борлуулснаас |
|
|
|
|
Сүү борлуулснаас |
|
|
|
|
Арьс борлуулснаас |
|
|
|
|
Шир борлуулснаас |
|
|
|
|
Нийлбэр |
|
|
|
|
Гурав. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн материаллаг бааз |
||||
3.1. Өрхийн хэмжээнд бэлтгэсэн өвс, гар тэжээл, хүчит тэжээл, хужир (тн) |
Өвс |
|
|
|
Гар тэжээл |
|
|
|
|
Хүчит тэжээл |
|
|
|
|
Хужир |
|
|
|
|
3.2. Хашаа (өвөлжөө, хаваржаа) |
Хашааны тоо |
|
|
|
Багтаамж (толгой мал) |
|
|
|
|
3.3. Инженерийн хийцтэй худаг болон гар худаг |
Худгийн тоо |
|
|
|
Хүчин чадал (л/сек) |
|
|
|
|
3.4. Хөрөнгө оруулалт (мянган төгрөг) |
Худаг |
|
|
|
Малын хашаа, хороо |
|
|
|
|
Бэлчээр сайжруулах |
|
|
|
|
Хадлангийн талбай хамгаалах |
|
|
|
|
Дөрөв. Татвар болон эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөлт |
||||
4.1. Татвар төлөлт (ХХОАТатвар) |
Төгрөгөөр |
|
|
|
4.2. Малын индексжүүлсэн даатгал |
Даатгуулсан малын тоо |
|
|
|
Төлсөн хураамж |
|
|
|
|
4.3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл |
Төгрөгөөр |
|
|
|
4.4. Нийгмийн даатгалын шимтгэл |
Төгрөгөөр |
|
|
|
Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын мал тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.
-------------------- аймаг ------------------сумын Засаг дарга -------------------/………………/
Хөдөө аж ахуйн тасгийн дарга --------------------/…………………/
Хүснэгт 3
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ" ШАГНАЛД
ТОДОРХОЙЛОГДСОН ....................АЙМАГ..................СУМЫН МАЛЧНЫ ТОДОРХОЙЛОЛТ,
БАРИМТ БИЧИГ
............ он.......... сар......... өдөр
"Улсын аварга малчин өрх", "Улсын хошой аварга малчин өрх"-өөр тодорхойлж байгаа малчин өрх дараахь бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
1. Малчны ажил байдлын тодорхойлолт;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Малын А дансны хуулга сүүлийн 3 жилээр;
4. "Сумын аварга малчин"-ы үнэмлэхийн хуулбар;
5. "Аймгийн аварга малчин"-ы үнэмлэхийн хуулбар;
6. Улсын хошой аварга малчин өрхөөр тодорхойлох тохиолдолд "Улсын аварга малчин"-ы үнэмлэхийн хуулбар;
7. Малын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар;
8. Өрхийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгал төлсөн тухай цахим лавлагаа;
9. Өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн даатгал төлсөн тухай цахим лавлагаа;
10. Малын индексжүүлсэн даатгалын гэрээний хуулбар, мөнгө төлсөн баримт;
11. Малчин үржлийн малдаа үзлэг ангилалт хийлгэсэн тухай сумын Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт;
12. Малчин малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан тухай сумын Мал эмнэлгийн тасгийн тодорхойлолт;
13. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл;
14. Сумын Засаг даргын албан хүсэлт;
15. Аймгийн ХХААГазрын шалгаруулалт хийсэн тухай дүгнэлт;
16. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын албан хүсэлт;
---o0o---
Текст томруулах
A
A
A